“Сайн уу? Хамгийн сайн хувилбар минь” номын хамгийн чухал 10 санаа

Delgersuvd
3 min readDec 15, 2023

--

Гэр бүлийн влог хийдэг Америкт гэр бүлийн хамт амьдардаг Монгол эмэгтэйн бичсэн Сайн уу? Хамгийн сайн хувилбар минь номоос өөрийн ойлгож авсан 10 санааг хүргэж байна. Жижигхэн авгалдай үзэсгэлэнт эрвээхий болон дэлгэрч байгаа хараа булаам хөөрхөн хавтастай энэ номонд санаа авч, амьдарлдаа хэрэгжүүлэхээр маш олон чухал санаа байсныг дурдах хэрэгтэй байх. Ингээд эхэлцгээе.

  1. Хүн ямар нэг утга учиртай болоод л энэ дэлхийд хүн болж төрсөн байж таараа

Бид хүн биш харин ялаа, шумуул, арслан гээд л ямар нэгэн амьтан болж төрж болох байсан шүү дээ. Гэхдээ л бид хүн бож энэ дэлхийд ирсэн нь ямар нэг учиртай. Магадгүй хэн нэгний амьдралыг аврах, олон хүнд амьдрах итгэл найдвар төрүүлэх гээд л…

2. Амьдралаа утга учиртай болгоход таны нөлөө маш их

Амьдрал тань таны оролцоогүйгээр нэг л мэдэхэд хүссэн бүхнээ авч, нэг л мэдэхэд мөрөөдлийн амьдарлаараа амьдарна гэж бодож байвал үгүй шүү хонгор минь. Утга учиртайгаар амьдрахын тулд биднээсч мөн хичээл зүтгэл шаардагдана.

3. Хором мөч бүрээс аз жаргалыг мэдрэх нь чухал

Зохиолч маань номондоо

Хэрвээ болдог бол нэг удаа ч болов өнгөрсөн амьдрал руугаа буцаж очоод 20 настай Сувдаад “Охин минь, яг одоо чиний амьдрал утгагүй мэт санагдаж байгаа ч чамд эрүүл саруул хөөрхөн үр чинь байна. Чамайг хайрлаж, чамтай хамт сайхан амьдралыг бүтээхээр тэмүүлж буй хань чинь байна. Чи өнөөдөр амьд байна, эрүүл байна, залуу байна” гэж хэлмээр санагддаг. хэмээн бичсэн байдаг.

4. Хохирогч сэтгэхүйгээс чөлөөлөлөгдөх нь

Нөхцөл байдалд ганцаараа хохирогч болчхоод сэтгэхүйн шоронд өөрийгөө хүлчхээд гарч чадахгүй байвал энэ номыг нэг уншаад үзээрэй.

5. Бодлын хүчээ ашиглан мөрөөдлөө биелүүлэх боломжтой

Бодол санаа нь биднийг бүтээж, эдгээж, хорлож, устгаж, дээш өргөж, эсвэл нурааж ч чадах хүчтэй. Цаг хугацааны аль ч мөчид бодол санаа амьдралд эерэг эрч хүчийг өгч, хүчирхэгжүүлж чадна.

6. Өөрийнхөө үнэ цэнийг ойлго

Бид амьдралдаа өөрөөсөө илүү үзэсгэлэнтэй, өөрөөсөө илүү ухаантай, илүү ухаантай, илүү тэвчээртэй, илүү хөгжилтэй хүмүүстэй үргэлж таарах болно. Энэ бол бодит үнэн. Гэхдээ тэд би биш. Би энэ хорвоод цорын ганц дахин давтагдашгүй хувилбар.

7. Өнгөрсөн үетэйгээ эрүүл харилцаа үүсгэ

Та өөрийгөө хэрхэн дүгнэж байгаа нь таны өнгөрсөн амьдралтай шууд холбоотой. Өнгөрсөн дэхь өөрийгөө битгий шүү, өнгөрсөн дэхь өөрийгөө уучил, хайрла. Тэр хамгийн сайнаараа хичээсэн юм шүү.

8. Өөрийнхөө мөрөөдлийн хувилбар болсон мэт амьдар

Хүн бүрд өөрийнх нь мөрөөдлийн хувилбар бий. Ном уншдаг, арьсаа арчилдаг, үсээ арчилдаг, эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийдэг гээд л. Тэгвэл одооноос эхлээд бага багаар ч болов хийж эхлээрэй. Мөрөөдлийн хувилбараараа өдөр бүр амьдарч эхлээрэй.

9. Өдөр бүр нэг хувиар сайжир

Жил бүрийн төгсгөлд дараа жилийн зорилгуудаа гаргадаг уу? Том зорилгоо жижиг зорилтуудад хувааж өдөр бүр алхам алхмаар хийх нь зорилгоо биелүүлэх хамгийн бүтээмжтэй арга. Өдөр бүр хийж буй дадал зуршлууд чинь таны амьдарлыг бүтээж байдаг.

10. Тархи бодол, бодит байдал хоёрыг ялгадаггүй

Тархи таны бодож байгаа зүйлийг бодит байдал гэж хүлээж авдаг. Та үргэлж сөрөг зүйл бодож, гутранги үзэлтэй явах юм бол тархи таны амьдралыг тийм гэж хүлээн авч таны амьдрал ч бүхэлдээ сөрөг, гутранги байх болно. Тиймээс үргэлж гэрэл гэгээтэй, аз жаргалтай зүйл бодож, сайн сайхан зүйлийг амьдралдаа дуудаж байгаарай.

--

--

Delgersuvd
Delgersuvd

Written by Delgersuvd

Үзэсгэлэнтэйгээр амьдар❤

No responses yet